УИХ дахь ХҮН намын зөвлөл 2025 оны төсвийг тодотгох санал гаргалаа

Өнөөдөр /11.08/ УИХ дахь ХҮН намын зөвлөлийн гишүүд 2025 оны Улсын төсөвтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тус мэдээлэлд, ХҮН нам Монгол Улсын төсвийн тухай хууль, төрөөс баримтлах мөнгөний бодлого, Монгол улсын эдийн засгийн хөгжлийн талаар тодорхой байр суурийг баримталж ирснийг онцлоод, Улсын төсвийг цомхон, үр дүнтэй, том хөрөнгө оруулалт руу түлхүү чиглэсэн байх ёстой гэж үзэж буйг цохон тэмдэглэлээ.

Тиймээс шүүмжлэл дагуулж буй 2025 оны төсвийн нэг, хоёрдугаар шатны хэлэлцүүлгүүд дээр ХҮН намын гишүүд зарчмын зөрүүтэй саналаа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Ирэх оны Улсын төсвөөс шаардлагагүй зардлыг танах ёстой гэсэн байр суурин дээр ХҮН намаас УИХ-д сонгогдсон гишүүд санал нэг байгаа аж.

Өчигдөр буюу 11 сарын 7-ны лхагва гарагт болсон Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ХҮН намын гишүүд Улсын төсвийг тодотгох санал оруулсан билээ. Дээрх гаргасан саналтай холбогдуулан УИХ-аас улсын төсөвт тодотгол хийх тогтоол батлагдаж ажээ.

Ташрамд дурдахад ирэх оны улсын төсвийн тодотголыг төсвийн гуравдугаар шатны хэлэлцүүлэг явж батлагдсаны дараа буюу энэ ондоо багтааж хийх аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *