|

Х.Нямбаатар: Ч.Лодойсамбуу хуулиа унш

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Иргэдийн машинаа солих, машин авах эрхийг хааснаар түгжрэлээс салсан нэг ч хот дэлхийд байхгүй. Энэ бол ашиг сонирхлын зөрчилтэй хүний шийдвэр” гэж мэдээллэсэн.

Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсандаа “Машин импортлохыг хориглосон эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.

Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *