“Хурд” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж “Бүсгүй” УСК хийнэ
“Хурд” хамтлагийн 30 жилийн ойн тоглолт энэ сарын 10-нд төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Хамтлагийнхны зүгээс шүтэн бишрэгчдэдээ зориулан “Хурд” нэртэй шар айраг болон зун, намар, өвөл, хаврыг бэлэгдсэн дөрвөн ширхэг пянз, бүх цомгоо багтаасан CD-ний цуглуулга, хамтлагийн нэрийн олон төрлийн зүйл гаргажээ.
Тоглолтынхоо дараагаар тэд есдүгээр сар хүртэл хөдөө орон нутгуудаар аялан тоглолт хийхээр болсон байна. Мөн ирэх намар олны хүртээл болох “Чи минь байгаа болохоор” мюзикл, дараа жилийн гуравдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийх “Бүсгүй” уран сайхны кино зэргийг хийхээр төлөвлөж, ажилдаа шамдан оржээ.
Тоглолтын гэрэл болон дууны техник дээр Metallica, Guns`N Roses зэрэг хамтлагийн тоглолт дээр ажиллаж байсан франц инженерүүд ирж ажиллахаар болсон бол ерөнхий найруулгыг On&Off продакшний найруулагч Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат хийх юм байна.