Америкчуудын 54 хувь Байдены ОХУ-ын эсрэг тавьсан хориг хангалттай хатуу биш гэж бодож байна

Олон Америкчууд Жо Байден ОХУ-тай хангалттай хатуу ярьж чадахгүй байна хэмээж бодож байгаа аж. “The Associated Press” болон Олон нийттэй харилцах төвийн хамтран явуулсан судалгаанд Америкчуудын 54 хувь Байдены ОХУ-ын эсрэг авч буй арга хэмжээ хангалттай хатуу биш гэж бодож байна хэмээн хариулжээ. Харин судалгаанд оролцсон хүмүүсийн 34 хувь нь Байден тунг нь тааруулж арга хэмжээ авсан гэж хариулсан бол 8 хувь хэтэрхий хатуу хориг тавьсан гэж үзсэн байна.

Өнгөрсөн сард Америкчуудын 40 хувь нь АНУ-ыг Украины дайнд голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байсан бол энэ сард тус үзүүлэлт 32 хувь болж буурчээ. Харин судалгаанд оролцсон хүмүүсийн 49 хувь АНУ дайнд бага үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж үзэх болсон байна. Одоогийн байдлаар АНУ Украинд 2 тэрбум гаруй ам.долларын үнэ өртөг бүхий зэр зэвсэг тусламжаар илгээгээд байгаа юм.

Эх сурвалж: Newsmax

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

  1. corrupt everything is dispassionate, I apprise, people you command not be remorseful over!
    The whole kit is bright, as a result of you. Everything works,
    thank you. Admin, thank you. Acknowledge gratitude you for the cyclopean site.

    Thank you decidedly much, I was waiting to come by, like in no way
    rather than!
    steal wonderful, everything works horrendous, and who doesn’t
    like it, swallow yourself a goose, and love its thought!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *