ЕБС-ийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03 дугаар Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/476 дугаар Ерөнхий боловсролын сургуулийн орчин дах хүүхэд хамгааллын бодлого, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар “Cургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган мөрдөж ажиллахаар заасан.
Эдгээр эрх зүйн болон бодлогын бичиг баримтуудын хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцах, арга зүй өгөх, зөвлөн туслах зорилгоор 2022 оны 03 сарын 15-ны өдрөөс 04 сарын 15-ны өдрүүдэд Нийслэл дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, дүүргийн Боловсролын хэлтсийн 21 албан хаагч оролцон Нийслэлийн ерөнхий боловсролын 54 сургуулийн “Хүүхэд хамгааллын бодлого” түүний хэрэгжилттэй танилцан зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн 5 чиглэлийн хүрээнд 22 үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллах тухай Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн зөвлөмжийг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэн ажиллалаа.