Украинд зарим Орос дуунуудыг олон нийтийн газар тоглохыг хориглоно

Украины засгийн газар зарим Орос дуунуудыг олон нийтийн газар болон телевиз радио гэх мэт хэрэгслүүдээр тоглохыг хориглох шийдвэр гаргасан байна. Тэрхүү хоригт бүх Орос дуунуудыг хамруулаагүй юм. Харин 1991 оноос хойш ОХУ-ын иргэн байсан эсвэл одоог хүртэл байгаа хүмүүсийн хийсэн дууг тоглохыг хориглоно. Украины дайныг эсэргүүцсэн уран бүтээлчид тус хоригоос чөлөөлөгдөх хүсэлт гаргах болох аж.

Мөн шинээр батлах хуулийн дагуу ОХУ болон Беларусаас ном импортлон оруулж ирэхийг хориглох болжээ. Тус хуулийн төслийн бичигт “Дуу хөгжмөөр дамжуулан Украинд хор хөнөөлтэй суртал ухуулга явуулахаас урьдчилан сэргийлж, үндэсний хөгжим болон соёлыг дэмжиж өгнө” хэмээн бичсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments