Дональд Трамп болон түүний эхнэр COVID-19 эсрэг вакцинд хамрагджээ
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр Меланиа Трамп нар нэгдүгээр сард COVID-19 эсрэг вакцинд Цагаан ордонд байхдаа хамрагдсан байна.
Түүнчлэн Трамп ням гаригт Флорида мужид бага хуралд оролцох үеэрээ дэмжигчдээ вакцинд хамрагдахыг уриалсан билээ. Тэрээр “Вакцины чанарт санаа зовнихоосоо илүү хүн бүр вакцинд хамрагдах нь чухал” гэж хэлсэн юм. Энэ нь албан тушаалаасаа бууснаас хойш түүний бодол эрс өөрчлөгдсөнийг илтгэж байна. Учир нь тэрээр ерөнхийлөгч байхдаа цар тахлын халдварыг үл тоож, маск зүүх, зай барихааас татгалзаж байсан билээ. Мөн Трамп Цагаан ордны эрдэмтдийн баг санал болгох хүртэл COVID-19 эсрэг вакцинд хамрагдахгүй гэж арванхоёрдугаар сарын дундуур мэдэгдэж байв.
Эх сурвалж:CNN