|

ДЭМБ: Цар тахлын улмаас 5 сая бус 15 сая хүн нас барсан

Коронавирусийн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн жинхэнэ тоо 15 саяд хүрнэ гэж ДЭМБ тооцоолжээ. Энэ нь нөхцөл байдал хэвийн байхад хоёр жилийн турш бүртгэгдэх нас баралтаас 13 хувиар их үзүүлэлт юм. Одоогийн байдлаар дэлхийн улсууд ковидийн хүндрэлийн улмаас 5.4 сая хүн нас барсан гэж бүртгээд байгаа юм.

ДЭМБ-ын энэхүү тооцоололд цар тахлын улмаас эмнэлгээс тусламж авч чадаагүй гэх мэт ковидийн үүсгэж буй хоёрдогч шалтгааны улмаас нас барсан хүмүүсийг оруулаагүй аж. Тус тооцооллоо Энэтхэг улсад 4.7 сая хүн нас баржээ. Энэ нь албан ёсоор батлагдсан тооноос арав дахин их үзүүлэлт юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *