Путин Лавровын хэлсэн үгний төлөө уучлал гуйжээ
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Италийн телевизэд ярилцлага өгөхдөө Адольф Хитлерийг еврей цустай байж магадгүй хэмээн хэлсэн нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Түүний өмнөөс Владимир Путин Израилийн Ерөнхий сайд Нафтали Беннетт рүү утсаар ярьж уучлал гуйсан байна.
Лавров өнгөрсөн ням гарагт (2022.05.01) ярилцлага өгсөн бөгөөд түүнээс сэтгүүлч Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өөрөө еврей гаралтай хүн байхад яаж тус улсын нацист тогтолцоотой тэмцэнэ гэж байх уу хэмээн асуужээ. Үүнд Лавров хариулахдаа “Би буруу ярьж байж магадгүй. Гэхдээ Хитлер бас еврей гаралтай байсан. Зеленський еврей цустай гэдэг нь үүнд ямар ч хамаагүй л дээ. Гэхдээ еврейчүүдийг хамгийн их үзэн яддаг хүмүүс бол еврейчүүд өөрсдөө гэх яриа байдаг” гэж хариулжээ. Тэрбээр Израиль улсын Нацист Германы хавчлага дор хохирогч болсон еврейчүүдэд хүндэтгэл үзүүлэх өдөр болоод удаагүй байхад ингэж хэлсэн нь олон еврейчүүдийн дургүйцлийг хүргэсэн юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ