Шинэ Зеланд улс 2008 оноос хойш төрсөн хүмүүст тамхи худалдаалахыг хориглоно
Шинэ Зеландыг тамхинаас бүрэн чөлөөлөгдсөн дэлхийн анхны улс болгох, 2025 он гэхэд утаагүй болох зорилтын хүрээнд засгийн газар хойч үедээ тамхины бүх борлуулалтыг хориглоно гэж мэдэгдлээ. 2008 оноос хойш төрсөн хүмүүс насан туршдаа тамхи худалдан авах боломжгүй гэсэн үг юм.
Одоогийн байдлаар тамхи татах нь Шинэ Зеландад урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд дөрвөн хорт хавдар тутмын нэгийг үүсгэж байгаа ба жил бүр 4000-5000 хүн тамхинаас болж нас бардаг байна.
Хоригийн зэрэгцээ тамхи татах зуршлаас ангижрахыг оролдож буй хүмүүст дэмжлэг үзүүлэх, тамхины хууль ёсны никотины хэмжээг бууруулж, худалдаалдаг дэлгүүрүүдийн тоог цөөрүүлэх арга хэмжээг авахыг дурдсан байна. Бизнес эрхлэгчдэдээ мөн боломж олгох үүднээс 2022 онд уг хоригийг хэрэгжүүлэх шинэ хуулиа гаргахаар болжээ.