380 мянга орчим Украинчууд Польш улс руу дүрвэжээ
ОХУ Украины Донбасст цэргийн ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд Украины 377 мянга гаруй иргэн Польш улс руу дүрвэжээ.
Украины хил хамгаалах албаны мэдээллээр, Польшийн хилээр гарсан украинчуудын тоо 377.4 мянгад хүрээд байна. Хоёрдугаар сарын 28-нд Польшийн хилээр Украины 100 мянга гаруй иргэн нэвтэрсэн бол мягмар гарагт 24 мянган дүрвэгч Польш руу гарчээ.
Украинаас Польш улс руу гарах хүсэлтэй хүмүүс хэдэн хоног дараалан дугаарлаж байгаа аж. Ихэнх дүрвэгсдийг тусгай цэгүүдэд хүлээн авч, Польшийн бүс нутгуудад байрлуулж байна. Польш улсад дүрвэгсдэд зориулсан хандив цуглуулж эхэлжээ