“Нийгмийн ажил үйлчилгээний нэгдсэн сан” мэдээллийн цахим системийн сургалт боллоо
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжтэй байдлыг сайжруулах, нийгмийн ажилтнуудын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх, бүртгэлийн мэдээллийг цахимжуулах зорилготой “Нийгмийн ажил үйлчилгээний нэгдсэн сан” мэдээллийн цахим системийг хөгжүүлсэн.
Уг мэдээллийн системийг хэрэглэгчдэд буюу нийгмийн ажилтнуудад эзэмшүүлэх, ажлын байран дээр арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд “Нийгмийн ажил үйлчилгээний нэгдсэн сан” мэдээллийн системийн ашиглалт, “Нийгмийн ажил үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6949:2021” стандарт, Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг танилцуулах сургалтыг зохион байгуулж Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийгмийн ажилтнуудыг хамрууллаа.