МХЕГ: Барилгын краны сум унахад хүн бэртээгүй

Өчигдөр /2022.05.18/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багт баригдаж буй барилгын краны сум хугарч,  ноцтой байдал үүсгэсэн байна.

Тодруулбал, 14 давхар “Хоймор Таур” барилгын суурин краны сум хугарч, зэргэлдээх барилга дээр унах аюултай болсон тухай дуудлага энэ сарын 17-ны өдрийн 20:45 цагт Онцгой байдлын албанд иржээ.Дуудлагын дагуу аврагчид очих үед баригдаж буй байрны зүүн талд байрлах 15 дугаар байрны дээвэр дээр 54 метрийн өндөртэй суурийн краны хугарсан хэсэг унах эрсдэл үүссэн байжээ. Тиймээс тус байрны цахилгааныг тасалж, 198 иргэнийг байрнаас түр нүүлгэн шилжүүлж, краныг хугарсан хэсгийг бэхэлгээ хийхээр ажилласан байна.Үүний тулд цагдаагийн байгууллагаас ойр орчмыг хамгаалалтад авч ажилласан байна.

Энэ талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас тодруулахад “Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналт ажиллаж байгаа. Азаар хүний амь нас эрсдээгүй. Хэн нэгэн гэмтэж бэртээгүй. Барилга барьж байсан компанийн зүгээс “Краны гүйцэтгэх ажил үндсэндээ дууссан. Барилгын талбайгаас нүүлгэх гэж байсан. Ажлын цаг дуусаад ажилчид гэртээ харьсан тул ослын талбайд хүн байгаагүй. Хүчтэй салхины улмаас краны сум хугарсан байх” гэдэг тайлбарыг өгсөн” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *