“Eurovision”-д ялсан Украины хамтлаг армидаа зориулж хандивын тоглолт хийнэ
Энэ жилийн “Eurovision” тэмцээнд ялсан Украины “Kalush Orchestra” хамтлаг улсынхаа зэвсэгт хүчинд зориулж хандивын аялан тоглолт хийх болсон байна. Өнгөрсөн бямба гарагт (2022.05.14) “Kalush Orchestra” хамтлаг “Eurovision” тэмцээний эцсийн шатанд “Stefania” нэртэй дуугаа толилуулан ялалт байгуулсан юм
Тус хамтлагийн гоцлол дуучин Олех Псиук тун удахгүй хамтлагийнхаа Инстаграм хуудас дээр хаана тоглолт хийхээ зарлана гэжээ. Тэрбээр ирэх оны “Eurovision” тэмцээн Украин улсад болно хэмээн найдаж буйгаа нэмж хэлсэн байна. Уламжлал ёсоор тэмцээнд ялсан орон дараа жилийн “Eurovision”-ийг зохион байгуулдаг аж. “Kalush Orchestra” хамтлаг ялсны дараа Володимир Зеленський ирэх жилийн тэмцээнийг Мариуполь хотод зохион байгуулахын тулд чадах бүхнээ хийх болно гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters, Deadline
Б.БУЯНДОРЖ