|

Улсын харцага Б.Бат-Өлзий өрсөлдөгч бөхөөсөө уучлал гуйжээ

“Бизкон аудит” ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг өчигдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан.

Энэ үеэр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин Ж.Ням-Эрдэнэ нарын барилдааны үеэр Б.Бат-Өлзийг өрсөлдөгч бөхөө цохиод авлаа хэмээн олон нийт бухимдаад байсан юм.

Тэгвэл энэ талаар МУ-ын харцага Б.Бат-Өлзий дараах тайлбарын хийжээ. Тэрбээр “Сайн байцгаана уу. Өчигдөр болсон барилдаан дээр тавын даваанд Ж.Ням-Эрдэнэ начинтай барилдах үед барьц халах үйлдэл цохиж буй мэт харагдсан байна. Бөхдөө хайртай Монголчуудаасаа уучлал гуйж байна” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *