|

ХНХЯ: Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна

Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91% болох 1,151,300 хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Үүнээс өчигдөр 1,122,600 хүүхдийн мөнгийг дансанд шилжүүлсэн.

Үлдсэн хүүхдүүдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна. Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой хэмээн ХНХЯ-наас мэдээлэв.

Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулахыг санууллаа.

Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *