|

Хөгжлийн банкийг хохироосон эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 3-р сарын 2-нд товлолоо

Хөгжлийн банкны гэх тодотголтой эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дууслаа. Хоёр өдөр үргэлжилсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийн төлөөлөл болон прокурор,  өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийт 257 хүн оролцсон юм.

Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг түдгэлзүүлэх, Үндсэн хуулийн цэцэд байгаа маргаантай холбогдуулан хойшлуулах, прокурорын гаргасан алдаа буюу тоо баримт, үг үсэгт засвар оруулах, нэр бүхий яллагдагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад эрх зөрчигдсөн, хэргийг хэрэгсэхгүй болгох, хэргийг харьяа шүүхэд шилжүүлэх гэх хүсэлтүүд ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүйгээр шийдвэрлэжээ.

Улмаар Хөгжлийн банкийг хохироосон эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 3-р сарын 2-ны өдрийн 09:00 цагт товлолоо. Ингэхдээ шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулахаар болжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments