|

ТикТокын трэндийн улмаас театрууд “Minions 2” киног костюмтай үзэхийг хоригложээ

“Minions 2: Rise of Gru” хүүхэлдэйн киног костюмтай үзэх шинэ трэнд ТикТок дээр үүссэн байна. Тэрхүү трэндийн даган тус хүүхэлдэйн киног үзсэн зарим өсвөр насны хүүхдүүд үзвэрийн үеэр дуу чимээ гарган, юм шидэх болсон аж. Үүний улмаас зарим кино театрууд костюмтай “Minions 2” киног үзэхийг хоригложээ.

Энэхүү трэндийг тус хүүхэлдэйн киног бүтээсэн “Universals Studio” сайшааж “Minions киног үзэхдээ костюмтай ирж байгаа бүх хүмүүст хандаж хэлэхэд, та нарт хайртай шүү” хэмээсэн байна.  Харин театруудын хувьд энэхүү трэндийг тийм ч сайхан хүлээж аваагүй юм. Зарим тохиолдолд өсвөр насны хүүхдүүд дуу чимээ гарган үймүүлсэн тул бусад үйлчлүүлэгчид нөхөн төлбөр авч, театрууд алдагдал хүлээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments