“Ододтой бүжиглэе” шоуны ЯЛАГЧДЫН тухай сонирхолтой баримтууд
Монгол телевизийн уран бүтээл “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчдаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорч, цом, 50 сая төгрөгийн эзэд боллоо.
13 долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээний ялагчаар тодоросон Б.Баттөр нь өдгөө 27 настай, холимог тулааны тамирчин . Тайландад болсон “Manhunt internathional 2017” загварын шоунд амжилттай оролцон тусгай шагнал хүртсэн. “Сайн уу, амьдрал минь”, “Анагаахын алдартнууд” зэрэг кинонд тоглосон.
Инстеграммд 350 мянган дагагчтай. Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн, санхүүч мэргэжилтэй. Дотнын найзтайгаа хамтран Almigthy clinic нэртэй эмнэлэг байгуулсан. Туслалцаа хандив хэрэгтэй гэр бүл, хүмүүст туслан аян өрнүүлдэг төдийгүй есөн дүүгээ ганцаараа өсгөж буй охинд байрны түлхүүр гардуулан өгсөн.
Мөн шоуны төгсгөлд цомоо гардан авахдаа “Шагналын 50 сая төгрөгийг нэг ч зоос дутаалгүйгээр НҮБ-ийн Хүүхдийн санд хандивлана” хэмээн зарласан юм.
Харин бүжигчин Б.Халиуныг товчхон танилцуулахад, “Moon dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” клубийн багш. Тэрбээр СУИС-ийг бүжигчин мэргэжлээр 2017 онд төгссөн. СУИС-ийг төгссөнийхөө дараа хэсэг хугацаанд Үндэсний урлагийн их театрт жүжигчнээр ажилласан.Бүжгийн спортын ОУХМ цолтой.
Түүний нөхрийг О.Эрдэнэ-Очир гэдэг. О.Эрдэнэ-Очир “Royal dance” клубийг үүсгэн байгуулагч, багш ажээ.