С.Эрдэнийг зодсон Д.Алтанхуягийг хорих шаардлагагүй гэж үзжээ

Ардчилсан намын төлөөлөгчид энэ сарын 02-нд Соёлын төв өргөөнд “чуулж”, намын XIV их хурлаа хийсэн. Хурлын үеэр УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн биед “Зэс-Эрдэнийн хувь” ХК-ийн захирлаар ажилладаг Д.Алтанхуяг халдаж, зодсон хэрэг болсон.

Тэгвэл 48 цаг цагдан хоригдсон түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар шүүхээс түүнийг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ.

Тэрээр МУИС-ийг эрхзүйчээр төгссөн. Хуульч мэргэжилтэй. 25 дугаар суваг телевизэд сумо тайлбарлагчаар ажиллаж байсан бөгөөд Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *