|

Хойд Солонгос коронавирусийн халдвараас бүрэн ангижирлаа

Хойд Солонгос улс хоёр жилийн хугацаанд Covid-19 цар тахлаас ангид байсны эцэст энэ оны тавдугаар сарын 12-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс нэн даруй онцгой байдал зарласан боловч тавдугаар сарын 15 гэхэд халуурч буй хүмүүсийн тоо 392 мянга давж байсан юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад долоо хоногийн турш халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Өвдсөн байсан бүх хүмүүс эдгэрч, улс орон тогтвортой байдалдаа шилжсэн гэж CNN агентлаг мэдээлэв. Нийгмийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг аль болох хурдан хэвэнд нь оруулахын тулд эрүүл мэндийн байгууллагууд нөхцөл байдлыг хяналтандаа аван ажиллаж байна. Долдугаар сарын тавны байдлаар нас барсан хүний тоо 74 болж, нас баралтын хувь 0.002 байсан.

Хойд Солонгост цар тахлын дэгдэлтийн хажуугаар санаа зовоож байсан хамгийн том асуудал нь тэдний нууцаа хадгалах хүсэл эрмэлзэл гэдгийг “CNN” агентлаг онцолж байв.

Эх сурвалж: CNN

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments