|

BBC: Өмнөд Солонгос Умардад вирустэй цаасаар халдвар тараасан гэж буруутгагдаж байна

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг өвдсөн гэж түүний дүү Ким Ё Жон мэдэгджээ. Тиймээс Ким Жон Уныг коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэж гадны хэвлэлүүд үзэж байна.

БНАСАУ-д өндөр албан тушаал хашиж буй Ким Ё Жон Өмнөд Солонгосыг Умард Солонгосын нутаг дэвсгэрт санаатайгаар халдвар тараасан гэж буруутгажээ. Өөрөөр хэлбэл, өмнөдийнхөн БНАСАУ-ын газар нутагт санаатайгаар вирустэй суртал ухуулгын хуудас хаяж, БНАСАУ-д халдвар тараасан гэв.

Өмнөд Солонгосын нийгмийн зүтгэлтнүүд олон жилийн турш агаарын бөмбөлөг ашиглан суртал ухуулгын хуудсууд умард руу илгээдэг байжээ. Гэвч өнгөрсөн жилээс Өмнөд Солонгос энэ ажлаа зогсоосон байна. Ким Ё Жон “вирустэй цаас тараасан нь хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг” гээд Өмнөд Солонгост хариуг нь хатуухан барих болно гэв.

Харин Өмнөд Солонгос энэ мэдэгдлийг ор үндэсгүй мэдээлэл гэжээ. Умард Солонгост коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар энэ оны тавдугаар сард зарласан. Удалгүй тус улс олон хүн халуурч, нас барсан тухай мэдээлсэн юм. Гэсэн ч БНАСАУ-ын эрх баригчдын албан ёсны мэдээллийг батлах боломжгүй бөгөөд шинжээчид амь үрэгдэгсдийн талаарх мэдэгдэлд үл итгэж байгаа аж.

Түүнчлэн Ким Ё Жон ах нь хэдийгээр өндөр халуурч байсан ч халдварын тархалтыг дарахын тулд нэг ч секунд амралгүй ард түмнийхээ тухай бодож байсан” хэмээн ярьсан байна. Умард Солонгост өвчтөнүүдээ ковидтой гэхийн оронд “өндөр халуунтай” өвчтөнүүд гэж нэрлэж буй нь тус улсад халдварыг хангалттай хэмжээнд оношлох тоног төхөөрөмж байхгүйтэй холбоотой аж.

Ким Ё Жоныг мэдэгдэл хийхийн өмнөхөн түүний ах Ким Жон Ун “Хойд Солонгос ковидыг албан ёсоор ялан дийллээ” гэж  зарласан байна.

Эх сурвалж: ВВС

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments