ДОРНЫН ЗУРХАЙ: Шинэ гэр ба байр авахад сайн

2022.09.25 /НЯМ ГАРАГ/ БИЛГИЙН ТООЛЛЫН 30

НАМРЫН ТЭРГҮҮН ШАР БИЧ САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 06.43-18.45
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө
  • Суудал: Шороо

Аргын тооллын 9 сарын 25, Адъяа гараг. Билгийн тооллын битүүн, Харцага одтой, цагаагчин могой өдөр. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments