Б.Жавхлан: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ямар ч үнээр хамаагүй барина
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан, гурван бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн төслийг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Жавхлан:
“Валютын нөөцөө сайн бүрдүүлж чадаагүйн горыг бид өнөөдөр амсаж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ямар ч үнээр хамаагүй барина. УИХ-ын гишүүнд дээрх гурван бараан дээр эмийг нэмэх, “Эрдэнэс таван толгой” нүүрсээ урьдчилж худалдан орлого олох боломжийг судлах санал хэллээ” гэв.
Б.ЖАРГАЛ