Бидний санах ой тэгтлээ их доройтсон гэж үү?
Цахим орчинд тоглоом тоглож, stream хийдэг, donation буюу хандиваар орлогождог Iole Gaming, Magnai Gaming, Streamer Erhemee нар өнгөрөгч 3 дугаар сарын 25-нд үйлдэгдсэн гэх хүчирхийллийн хэрэгт нэр холбогдоод байсан билээ.
Тухайн үед цахим орчноор олон нийтийн анхаарлыг татаж, амьд гэрч болон хөдөлшгүй баримттай гэгдэж байсан хэрэг дөрөв хүрэхгүй сарын дотор мартагдаж, хэрэгт нэр холбогдоод байсан залуус цахим орчинд эргэн иржээ.
Тэрээр цахим хуудаснаа “Өнгөрсөн хугацаанд хэрэгт холбогдож шүтэн бишрэгчдийнхээ урмыг хугалсанд, уучлаарай. Танил талаа ашиглаж хэргийг хаалгаагүй ээ. Хэрэг нэг тийш шийдэгдсэн байгаа. Байцаагч хэзээ дуудна яг тэр цагт нь очиж тогтмол мэдүүлгээ өгсөөр байсан. Хамтран ажиллагч байгууллагуудаасаа уучлалт хүсэж байна. Цаашдаа бидэнтэй хамт байгаарай.” гэх бичлэгийг өчигдөр олон нийтэд цацсан.
Харин тус бичлэгийн дор хохирогч гэх эмэгтэй “Н” нь “Би өөрөө хохирогч нь атлаа хэрэг хаагдсаныг одоо ч мэдээгүй явж байдаг. Та нар байцаагчтайгаа их дотно юм аа.” гэх сэтгэгдлийг үлдээсэн байжээ.
Мөн хэргийн сэдэв олон нийтийн анхаарлын төвд байх үеэр хэрэгт нэр холбогдсон гурван этгээдийн дуу хоолойны бичлэг цахим орчинд цацагдсан юм.
Тухайлбал, уг бичлэгт хэт нэр холбогдох надтай ярилцаж буй харилцан яриа бичигдсэн бөгөөд цагдаагийн албан хаагчид, Монгол Улсын шүүх, хуулийн байгууллагын нэр хүндэд ноцтой халдсан шинжтэй яриа өрнөж байсан юм.
Гэвч ийнхүү 4 ч хүрэхгүй сарын дараа олон нийтийн анхаарлаас гарч, бодит мэдээлэл цацагдахгүй байсаар нэг тийш болсон гэх уг хэргийг эдгээр 3 залуугийн үнэнч фенүүд мартав уу?
Хохирогчийн гаргаж ирсэн баримт нотолгоонуудыг мартав уу?
Хууль, шүүхийн байгууллагууд “5 сая төгрөг халааслуулчихвал зүгээр өнгөрчихнө.” хэмээн ханхалзах дуу хоолойны бичлэгийг шалгаж үзэхээ мартав уу?
Чухам хэрхэн шийдэгдэж, ямар нөхцөл үүсээд байгааг илэн далангүй бусдад хуваалцахын оронд ичих, улайх нүүргүй энгийн амьдралдаа шилжиж байгаа гурван залуугаас хэн юу нэхэх вэ?
Бидний санах ой тэгтлээ их муудсан уу?
үнэн2 хохирогч охинд хичнээн хэцүү бгаа бол