|

Дэлхийд данстай Тедди Ринер, Ан Баул тэргүүтэй жүдочид Монголд ирлээ

Жүдо бөхийн хүчирхэг гүрнүүд болох Франц болон Өмнөд Солонгосын тамирчид өчигдөр/2022.05.01/ хамтарсан бэлтгэл хийхээр Улаанбаатар хотод ирлээ.

Францын багийн бүрэлдэхүүнд олимпийн гурван алт, хоёр хүрэл медальт, дэлхийн аваргын арван алт, нэг мөнгөн медальтай Тедди Ринер ирсэн нь онцлог байлаа. Өдгөө 33 настай түүний хувьд Токиогийн олимпоос хойш тэмцээнд оролцоогүй байгаа.

Харин Өмнөд Солонгосоос дэлхийн аваргын алт, хүрэл медальт, олимпийн мөнгө, хүрэл медальт Ан Баул хүрэлцэн ирлээ. Ринертэй харьцуулахад Ан Баул олимпоос хойш харьцангуй идэвхитэй тэмцээн уралдаанд оролцож байгаа. Өдгөө 28 настай тэрбээр энэ оны эхэнд Португалийн Гранд Пригээс хүрэл медаль, Парисын Их дуулгаас мөнгөн медаль тус тус хүртсэн юм. Өмнөд Солонгосын баг тамирчид тавдугаар сарын 13-ныг хүртэл Монголд хамтарсан бэлтгэл хийх гэнэ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *