Жагсаалын үеэр Төрийн ордон руу бие зассан иргэнийг 7 хоногоор баривчилжээ
Нэгдүгээр сарын 11-нд жагсаал болох үеэр Төрийн ордон руу бие зассан иргэнийг долоон хоног баривчилсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Төрийн тусгай объект руу бие засаж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан иргэний бичлэг цахим орчинд түгсэн. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж иргэн С-ийг олж тогтоон, шүүхээс долоон хоногийн хугацаагаар баривчилсан байна.