Сар шинийн өдөр Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ

3-р сарын 5-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн гал түймрийн дуудлага мэдээллийн дэлгэрэнгүйг танилцуулъя.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт суудлын автомашин цахилгаан дамжуулах тулгуур багана мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн “Toyota Prius-41” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг, цахилгаан дамжуулах тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн хашаанд хураалттай 1 тонн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 06:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метр хэмжээтэй галлагааны өрөөнд яндангийн цонолт үүсэж шатаж байсныг ажиллаж унтраасан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *