Б.Чойжилсүрэн: Улаанбаатарыг огт утаагүй болгож дийлэхгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Гаалийн тариф, татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлд цахилгаан, дулааны эрчим хүчний эх үүсвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлөх талаар тусгажээ.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Газад шилжихгүй бол бид нүүрсээ түлэхээс өөр арга байхгүй. Худлаа ярьж, ард түмэнд боломжгүй зүйл амлахаа болъё гэж бодож байгаа. Энэ онд хагас коксын үйлдвэрт Багануурт барих судалгааг хийж, Засгийн газраар шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Ингэвэл дэгдэмхий 12 хувиас доош бууна. Багануурын нүүрсэнд энэ 42-46 тоо байгаа. Утааны хэмжээг багасгах тухай л ярьж байна. 200 айлын янданг нэгтгээд нэг дулааны станц руу оруулбал агаар мандалд цацруулах хорт хийн хэмжээ 10 дахин буурна. Огт утаагүй болгох асуудал байхгүй. Дийлэхгүй” гэв.