Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн ойролцоо хальсан бохирыг цэвэрлэв
Хан-Уул дүүргийн 23-р хороонд бохир хальсан асуудлыг шийдвэрлэв
Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир ус хальсан гэх дуудлага 2025 оны 3-р сарын 13-ны 21:43 цагт Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд иржээ.
Дуудлагын дагуу холбогдох хариуцсан байгууллага болох “Опен хаус” ХХК-д асуудлыг яаралтай шийдвэрлэх үүрэг өгч, бохирын бөглөөг гаргах ажлыг эхлүүлсэн байна.
Мөн Ус сувгийн удирдах газар (ОНӨААТҮГ)-ын ээлжийн бригад техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь шуурхай ажиллаж, 2025 оны 3-р сарын 14-ний өдрийн 04:00 цагт бохирын бөглөөг бүрэн гаргажээ.
Үүний дараа Хан-Уул дүүргийн “Хан Эко тээвэр” АТҮГ орчны цэвэрлэгээг хийж байгаа бөгөөд газар хатсаны дараа ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн байна.