УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний яамыг шүүмжлэв

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нүүр номоор дамжуулан Эрчим хүчний яамыг шүүмжлэв. Тэрээр Тэргүүн Шадар сайд Т.Доржхандын ахалсан, эрчим хүчний салбарыг шинэчлэх ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.

Гэвч энэ оны улсын төсвийг батлах явцад, ажлын хэсгийн хэвлэл мэдээллийн зардал хэт өндөр байгааг шүүмжлэн, ажлын хэсгээс гарсан юм.

Тэрээр нүүр номдоо “Нэлээд ажиглаж хүлээв. Эрчим хүчний реформ дан ганц үнэ нэмэх эсвэл шинэ эх үүсвэр барих асуудал биш. Олон удаа энэ үгийг хэлж байгаа. Үүнд зах зээлийн загварчлал, бүтцийн өөрчлөлт, либералчлал, хууль эрхзүй, техник технологийн шинэчлэлт, автоматжуулалт зэрэг багтана.

Гурван сарын хугацаанд Эрчим хүчний яамыг хангалттай хүлээлээ. Гарын үсэг зуран шийдэл гаргаж, хөдлөх эрхтэй албан тушаалтнууд нь хөдөлсөнгүй.

Үнэ тариф өөрчлөгдөж, анхны төлбөр гарч эхлэх үед иргэдээс ирсэн гомдол саналын дагуу Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС-ний мэргэжилтнүүдийг оролцуулсан шуурхай хурлыг нэгдүгээр сарын 22-нд зохион зохион байгуулж, шатлалтай тариф тогтоосон шийдвэрээ эргэн харах саналыг ЭХЗХ-д тавьж, нийслэлийн гэр хорооллын цахилгаанаар халаалтаа шийдсэн 3-р шатлалын хэрэглэгчид буюу өндөр хэрэглээтэй ангилалд багтсан 63306 айл өрхийн асуудлыг шийдвэрлэх саналыг уламжилсан.

Үүний дараа ЭХЗХ-ны шөнийн тариф тооцох хугацааг уртасгасан тухай 02 сард гаргасан шийдвэр нь ч бодит шийдэл болж чадаагүй” гэж бичжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *