ҮЙЛ ЯВДАЛ: “Эрчүүдийн аминчхан яриа” өдөрлөг болно
Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт: УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ.
10:00 цагт: Энэтхэг уран бүтээлч Рену Кумар “Сэтгэлийн хэлхээс” үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
11:00 цагт: Монголын банкны холбооноос “Банкны салбарын тойм 2024” судалгааг танилцуулна.
11:00 цагт: Эдийн засгийн тайлбар толь номын нээлт Үндэсний төв номын санд /хуучин барилгад/ болно.
16:00 цагт: Австралийн тэтгэлэт хөтөлбөрийн Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн хүрээнд панел хэлэлцүүлэг Шангри-Ла зочид буудалд болно.
Орон нутагт:
15:00 цагт: “Эрчүүдийн аминчхан яриа” сэдэвт өдөрлөг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын санд болно.
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрлөг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын олон улсын худалдааны төвд болно.
-Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Японы Хүүхдийг Ивээх сан, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо хамтран Эрт тусмаа өдөрлөг зохион байгуулна.
-Төв аймаг дахь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн нээлттэй өдөрлөг Мөнх-Алдарын талбайд болно.
Хилийн чанадад:
“Чингис хаан” олон улсын үзэсгэлэн Чехийн Үндэсний музейд 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.