|

Энэтхэг улсад Омикрон хувилбарын анхны тохиолдол илэрчээ

Иргэдийг дархлаажуулалтанд идэвхитэй хамруулснаар Коронавируст халдварын тохиолдлын тоо багасч эргэн хэвийн амьдралдаа орсон байсан Энэтхэг улсад Коронавирусын шинэ хувилбар болох “Омикрон”-ны анхны тохиолдол илэрсэн талаар BBC мэдээллэв.

Энэтхэгийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээллэснээр “Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Карнатака мужид амьдардаг 66 болон 46 настай хоёр эрэгтэй хилийн чанадаас буцаж ирснийхээ дараа Омикрон халдвар авсан нь тогтоогдсон. Одоогоор тэдний ойрын хавьтагчдыг илрүүлэхээр шуурхай ажиллаж байна” хэмээв.

Тус улсын нийслэл Дели хот Ковид-19 шинжилгээний хариу эерэг гарсан хүмүүсийн зургаан дээж, баруун нутгийн Махараштра муж мөн зургаан дээжийг Омикрон хувилбарын халдвар илрүүлэх шинжилгээнд илгээсэн байна. Лхагва гарагаас эхлэн Энэтхэг улс нь Их Британи, Өмнөд Африк, Шинэ Зеланд, Бангладеш, Хонг Конг, Израиль зэрэг “эрсдэлтэй” орнуудаас ирсэн олон улсын зорчигчдыг хүлээн авахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

И.ЭГШГЭЛЖИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *