Ч.Чинбат: АН-ын гишүүд хууль зөрчиж байгаа тул шаардлагатай бол албадан тараана
Өнөөдөр /2021.05.05/ Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Ардчилсан намаас сонгогдсон хоёр эрхмийн материалыг хүлээж авахгүй хэмээсэн. Тэднийг намын дотоод асуудлаа цэгцэлж, нэг нэр дэвшигч тодруулбал материалыг нь хүлээж авна гэдэг тайлбарыг Сонгуулийн ерөнхий хорооноос өгөөд байгаа юм. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд тэмцлийн дараагийн шатанд шилжиж, төв талбай дээр өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн.
Тэгвэл энэ талаар НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат тайлбар өглөө.
Тэрбээр “Хорио цээрийн дэглэм тогтоох гэж цагдаагийн байгууллагын алба хаагчид нойр хоолгүй зүтгэж байна. Өдөр болгон 1000 дээш хүн коронавирусний халдвар авч, зарим нь нас барж байна. Аливаа улс төрийн үйл ажиллагаа тодорхой хэмжээний дагагчидтай байдаг. Тиймээс Төв талбайд ямар нэгэн жагсаал цуглаан зохион байгуулах, гэр майхан оруулах, өлсгөлөн зохион байгуулахыг хориглоно. Ийм хуулийн зохицуулалт ч бий. Түүгээр ч барахгүй жагсаал цуглаан хийх журмын 8 зүйлийн 5-т “Улс орны хэмжээнд гамшгийн нөхцөл байдалтай үед жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс бид хууль тогтоомжийг мөрдүүлж байна. УИХ дахь АН-ын гишүүдэд цагдаагийн байгууллагаас шаардлага хүргүүлсэн. Хэрэв шаардлагатай гэвэл албадан зогсооно, хариуцлага хүлээлгэнэ. Монгол Улсын хууль тогтоомж бүх иргэнд эрх тэгш үйлчилнэ. Бусдаас давсан эрх гэж байдаггүй. Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд давуу байдал олгодог хууль тогтоомж манай улсад байхгүй” гэлээ.
Үйлдэл дээр нь баривчлаж хэрэг үүсгэж арга хэмжээ аваад ҮХЦ р дүгнэлт гаргуулан УИХ гишүүнээ нь эгүүлэн татах хэрэгтэй
Зочин