Энэ зун аялахад тохиромжтой Монгол орны ҮЗЭСГЭЛЭНТ газрууд
Урин дулааны улирал бол Монгол орны үзэсгэлэнт газруудыг үзэхэд хамгийн тохирмжтой үе билээ.
Дараалласан урт хөл хорионы улмаас гэртээ байсаар залхсан иргэд цөөнгүй. Тэдгээр хүмүүст зориулж Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй газруудыг танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол орны төв хэсэгт орших Өвөрхангай, Архангай аймгуудаар аялвал Элсэн тасархай, Орхоны хүрхрээ, Хөшөө цайдам, Өгий нуур, Цогтын хар балгас, Хөгнө Хаан уул, Өвгөн хийд, Эрдэнэ Зуу хийд, Хар Хорин болон Орхоны хөндий, Төвхөн хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудаар амарч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон Орхоны хөндийгөөр аялна. Мөн Монголын анхны эзэнт гүрний төв Хархорин хотын туурин дээр баригдсан Эрдэнэ Зуу хийдийг үзэж, Өгий нууранд сэлж, завиар зугаалан, загас барин цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Архангай аймгийн Орхоны хөндий
Өвөрхангай аймгийн Төвхөн хийд
Өвөрхангай аймгийн Хүйсийн найман нуур
Өвөрхангай аймгийн Эрдэнэ зуу хийд
Өвөрхангай аймгийн Элсэн тасархай
Монгол орны зүүн хэсэгт орших Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудаар аялвал Хамарын хийд буюу Энергийн төв, Ганга нуур, Алтан овоо, Дуут нуур, Шилийн богд, Талын агуу, Хөргийн хөндий, Хар зүрхний хөх нуур, Балданбэрээвэн хийд, Хөргийн хөндий зэрэг маш олон түүх соёлын дурсгалт газруудыг үзэж мэлмийгээ баясгах юм. Үүгээр ч зогсохгүй хамарын хийдийн орчим дахь “Дэлхийн энергийн төв” гэгддэг Шамбалын орноор зочилж, бие, сэтгэлийнхээ эрчим хүчийг дүүргэж авна. Мөн Баянзүрх хайрхан буюу “хүсэл”-ийн Хар ууланд очин нэгэн сайхан өдрийг өнгөрөөж болно. Сүхбаатарт Ганга нууранд чуулдаг хунгийн чуулган үзэн, Молцог элсэнд үлгэрийн юм шиг орчинд говийн шөнийг өнгөрөөж, удамт сайн Дарьганга дархчуудтай биечлэн танилцах боломжтой. Мөн Чингисийн алтан ургийн хүн чулуудын чуулбар болсон Хөрөгийн хөндийг үзэх, бусад байгалийн цогцолборт газруудаар аялан хэзээ ч мартагдахааргүй дурсамжыг бүтээх бололмжтой.
Дорноговь аймгийн Хамарын хийд
Сүхбаатар аймгийн Ганга нуурын Молцог элс
Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур
Сүхбаатар аймгийн Ганга нуур, Мянган шувуудын чуулган
Монгол орны өмнөд хэсэг буюу Дундговь, Өмнөговь аймгуудаар аялвал Бага газрын чулуу, Цагаан суварга, Баянзаг, Шивиртийн ам, Молцог элс, Хонгорын элс, Онгийн хийд зэрэг байгалийн өвөрмөц тохитоцтой газруудыг үзэх бөгөөд байгалийн дархан цаазат газраар аялж, ховор амьтдыг харан, үлэг гүрвэлийн өлгий нутаг болох палеонтологийн ховор олдворууд олдсон Баянзаг, Цагаан суварга гэх мэт дэлхий дахинд алдаршсан газруудаар аялах боломжтой.
Дундговь аймгийн Их газрын чулуу
Өмнөговь аймгийн Хонгорын элс
Өмнөговь аймгийн Баян заг
Дундговь аймгийн Цагаан суварга
Монгол орны хойд хэсэг буюу Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудаар аялвал Амарбаясгалант хийд, Уран тогоо, Хөвсгөл нуур, Жаргалантын халуун рашаан, Эрдэнэ Зуу хийд, Элсэн тасархай, Тэрхийн цагаан нуур үзэн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, түүхийн дурсгалт сүм, музейнүүд үзнэ. Сөнөсөн галт уулын тогоо буюу Уран тогоонд очиж, Хөвсгөл нуурын эрэгт амарч, хөгжмийн фестивальд оролцонгоо цаатан ястны хот айлаар зочлох ба нуурын мандлаар завиар зугаалж, морь унах болон загас барих гэх мэт олон зүйлс хийх боломжтой юм.
Булган аймгийн Уран тогоо уул
Өвөрхангай аймгийн Улаан цутгалан
Хөвсгөл нуур
Сэлэнгэ аймгийн Сайхны хөтөл
Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийд