“Энэтхэгээс гаралтай “COVID-19”-ийн гурвалсан мутаци нь илүү хурдан тархаж, зарим эсрэг биетээс зугтах чадвартай”
ДЭМБ Энэтхэг улсаас гаралтай “COVID-19”-ийн гурвалсан мутаци хувилбарыг зайлшгүй анхаарах вирусийн хувилбаруудын жагсаалтад бүртгэжээ. Тархвар судлаачид уг хувилбар нь Энэтхэг улс дахь өнөөгийн цар тахлын огцом тархалтын гол шалтгаан байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм.
Энэ талаар ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове “Урьдчилсан судалгаагаар Энэтхэгийн гурвалсан мутаци хувилбар буюу “B.1.617” нь “SARS-CoV-2” вирусийн өмнөх хувилбаруудаас илүү хурдан тархдаг бөгөөд вакцины зарим эсрэг биетээс зугтах чадвартай болохыг тогтоосон байна. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй “COVID-19”-ийн эсрэг вакцинууд нь “B.1.617” вариантын эсрэг үр дүнтэй хэвээр гэж үзэж байгаа” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: cnbc.com