Авто замын ачааллыг бууруулах зорилгоор ажил эхлэх, тарах цагийн хуваарийг өөрчилжээ
Ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.
Авто замын ачааллыг бууруулах зорилгоор ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд Нийслэлийн төр захиргааны байгууллагад 35 мянга гаруй ажилтан албан хаагчид ажилладаг юм.