Ковид, сармагчны цэцэг, ХДХВ-ээр нэгэн зэрэг халдварласан анхны тохиолдол бүртгэгджээ

Италийн Сицили арлын оршин суугч нэгэн зэрэг коронавирус, сармагчны цэцэг, ХДХВ-ээр халдварласан тохиолдол бүртгэгдсэн тухай “Palermo Today” хэвлэлд мэдээлжээ.

Өвчтөн Палермо, Катаниа дахь эмнэлгүүдэд зургаадугаар сарын сүүл, долоодугаар сарын эхээр эмчлүүлсэн байна. Тус сонинд бичсэнээр, 36 настай эрэгтэй өвчтөн зургаадугаар сарын сүүлээр Мадрид хотоос Палермод хэд хоног зочилжээ. Удалгүй түүнд халуурах, толгой өвдөх, хоолой үрэвсэх зэрэг шинж тэмдэг илэрсэн байна. Коронавирусний шинжилгээ өгөхөд эерэг хариу гарсан ба биеийн байдал нь харьцангуй сайн байжээ. Гэтэл өвчтөний бие дээр тууралт өгч эхэлсэн бөгөөд шинжилгээ өгөхөд сармагчны цэцэг өвчний онош тавьсан байна. Ижил хүйстэн түүнээс мөн ХДХВ-ийн шинжилгээ авахад мөн эерэг хариу гарсан байна.

Анагаах ухааны практик дээр анх удаа гарсан энэ тохиолдлын талаар “Journal of Infection” сэтгүүлд онцолсон байна.Өвчтөн хоёр долоо хоног эмнэлэгт эмчлүүлж, ковид, сармагчны цэцэг өвчнөөс эдгэрсэн тухай “Il Messaggero” хэвлэлд тодруулжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *