“М-Си-Эс Кока-Кола” компани байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн ортой байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа. Тус компанийн нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж буй аж.


 


 


 


 


 


 

Төр, хувийн хэвшлэлийн түншлэлийн хүрээнд  “М-Си-Эс Кока-Кола” компаниийн дэргэдэх “Happy Kids” цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг  хариуцах бөгөөд ажлын онцлогт нийцүүлэн уртасгасан цагаар ажиллах таатай нөхцөл бүрдүүлжээ. Мөн хүүхдүүдэд зориулан  монгол бүжиг, баллет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгажээ.


 


 


 


 


 


 

“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж буй юм.

Эцэг эхийн төлөөлөл Р.БатӨлзий: “Манай эхнэр М-Си-Эс Кока-Кола компанид ажилладаг бөгөөд миний өөрийн ажил ч энэ хавьд ойрхон байрладаг юм. Бид хоёр охиноо цэцэрлэгт хамруулах гэхээр ажлаас хол байршилд хүндрэлтэй байдаг байсан. Ингээд ажлынхаа хажууд цэцэрлэгтэй болохоор ажлаа санаа зовохгүй хийхээс гадна цаг хугацаа, шатахууны зардал ч хэмнэгдэхээр болж байна”


 

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны  тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулахаар болсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *