Анхан шатны шүүхээс АН-ын тамганы асуудлыг дахин хэлэлцэнэ
Ардчилсан намын тамганы асуудлын шүүх хурал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө.
Тодруулбал, Ардчилсан намын тамгатай холбоотой анхан шатны шүүхийн захирамжийг түдгэлзүүллээ. Өмнө нь анхан шатны шүүхээс С.Эрдэнэд шинээр намын тамга, тэмдгийн дугаар олгосон УБЕГ-ын хууль бус шийдвэрийг түдгэлзүүлсэн байсан юм. Ингэснээр Ардчилсан намын тамга, тэмдэгтэй холбоотой маргаантай асуудал шийдэгдэхгүй бөгөөд анхан шатны шүүхээс хуулийн процесс дахин үргэлжлэх болж байна.
Одоогийн байдлаар С.Эрдэнийн 9020 тоот тамга хүчинтэй байгаа аж.