Бэлгийн цөөнхийн эрхээ тунхаглах жагсаалыг цагдаа нар зохицуулах эрхгүй боллоо
Нью-Йорк хотын цагдаагийн албаныхан ижил хүйстнүүдийн зохион байгуулдаг ТЭГШ ЭРХ БАХАРХЛЫН ӨДРҮҮД-д хийх жагсаалыг хянан, зохион байгуулах эрхгүй болжээ. Энэ шийдвэр нь дор хаяж 2025 он хүртэл үргэлжлэх бөгөөд Бахархлын Өдрүүд жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл үргэлжилдэг аж.
Тухайн баярын жагсаалаар хүйсийн болон бэлгийн цөөнхүүд өөрсдийн эрхийг тунхаглаж, эрх тэгш нийгмийн төлөө тайван жагсаал хийн, дуу хөөр, баяр цэнгэл бялхсан үйл ажиллагаа явуулдаг юм. Гэвч үүнийг цагдаагийн ажилчдын хяналт доор, хязгаарлагдмал эрхтэйгээр зохион байгуулах нь эрхээ тунхаглах зориулалттай жагсаалд нийцээхгүй хэмээн үзэж, дор хаяж 2025 он хүртэл уг шийдвэрийг гаргажээ.
Өнгөрөгч оны тухайд цар тахлын улмаас тус үйл ажиллагаа цахимаар явагдсан бөгөөд задгай талбайд хийдэг жагсаал нь ч жагсагчид болон цагдаа нарыг гэмтээж, мөргөлдөөн үүсгэж байсан удаагүй аж.
Эх Сурвалж: www.complex.com