Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсныг дурсан цэцэг өргөв

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болсон ажлын хэсгийн хуралд оролцож явах үеэрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Г.Батхүү агсны амиа алдахад нөлөөлсөн сэжигтэн тогтоогдоогүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг Нийслэлийн прокурорт гаргасныг Ардчилсан намын бүлгийн гишүүд болон журмын нөхөд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэргийг дахин шалгах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын ерөнхий прокурорын газарт албан бичгийг хүргүүлсэн.
Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэж, 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтад буцааж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Тусгай хамгаалалттай объект болох Төрийн ордонд учир битүүлгээр амиа алдсан хэргийг илрүүлнэ гэдэгт бид итгэж байна. Ардчилсан намын журмын нөхөд нь дурсан цэцэг өргөлөө

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *