Цагдаатай хөөцөлдөж байхдаа түлш авахаар зогсоод баригджээ

Кентаки дахь цагдаа нар нэгэн гэмт хэрэгтнийг хөөж, дээд хэмжээний хурдаар давхиж байтал гэмт хэрэгтэн хурдаа сааруулан хажуугийн шатахуун түгээх газарт очиж зогсжээ.

Тухайлбал өдрийн цагаар, хурдны хязгаарлалттай үеэр Форд маркын машин 70 км/ц хурдтайгаар давхиж яваа нь цагдаа нарт сэжигтэй санагдаж, түр зогсоон шалгалт хийхээр болжээ. Гэвч жолооч машинаасаа буухаас татгалзсанаар барахгүй хурдаа нэмэн давхиж оджээ.

Гэвч драма энэ хүрээд дууссангүй. Кентаккигийн цагдаагийн ажилчид жолоочтой хурд мэдэн хөөцөлдөж, хурдны замаар давхилдаж эхлэв. Гэтэл сэжигтэн гэнэт хурдаа сааруулан хажуудах шатахуун түгээгүүрийн газар аажмаар зогсоод, түлш авах гэж оролдсон байна. Ингээд түүний зугтах санаа талаар өнгөрч, цагдаа нар түүнийг нүд ирмэхийн зуур баривчилжээ.

Түүнийг яагаад шатахуун түгээх газарт зогссоныг асуухад тэрээр “Түлш дуусаж байхаар нь л” гэсэн хариу хэлсэн гэнэ. Магадгүй тэр дараагийн удаа түлшээ гамнаад, хурдаа сааруулж явах хэрэгтэй бололтой.

Эх Сурвалж: www.complex.com

Similar Posts

2 Comments

  1. An impressive share, I just given this onto a colleague who was doing a little analysis on this. And he in fact bought me breakfast because I found it for him.. smile. So let me reword that: Thnx for the treat! But yeah Thnkx for spending the time to discuss this, I feel strongly about it and love reading more on this topic. If possible, as you become expertise, would you mind updating your blog with more details? It is highly helpful for me. Big thumb up for this blog post!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *