Ариана Грандегийн шинэхэн нөхөр Далтон Гомез гэж хэн бэ?

Харилцаагаа олон нийтээс чандлан нууцладаг байсан хэдий ч сүүлийн нэг жилийн хугацаанд ил тод үерхэж эхэлсэн дуучин Ариана Гранде, Далтон Гомез нар өнгөрөгч амралтын өдрүүдэд хуримаа хийлээ.

Тухайлбал хосууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Калифорниа мужийн Монтеситод байх өөрсдийн гэртээ  гэр бүл, дотны найзуудын хүрээнд жижигхэн хуримын ёслол хийж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байна.

Хосууд 2 насны зөрүүтэй бөгөөд дуучин Ариана Грнаде 27 настай бол Далтон Гомез 25 настай аж. Олон нийт Далтон Гомезыг Селена Гомезтой цусан төрлийн хамаатан хэмээн эндүүрдэг ч тэдэнд ямар ч холбоо хамаарал байхгүй гэжээ.

Хосуудын гэр бүлийн зүгээс аль аль талд нь маш эерэг, сайхан хандлагатай байгаа тухай “People” сэтгүүл дурджээ. Мөн тэд Калифорниа дахь Ариана Грандегийн нэр дээрх байшинд хамт амьдардаг бөгөөд цаашдаа ч бас нүүх, байршлаа солих бодолгүй байгаа гэнэ.

Эх Сурвалж: www.people.com

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments