Өнөөдрийн Зурхай: 2021/11/11
Хонь
Та өөрийн хэвийн байдлаа хадгалах хэрэгтэй. Хэмнэл, мэдрэмжээ алдахгүй байхыг хичээ. Бодсон санаснаа шууд хэлж, их ярих хэрэггүй. Хайртай хүнтэйгээ эвдрэлцэхээс болгоомжил. Таны ажлын эхлэлийг дэмжигч санаа нэгт, ивээн тэтгэгч нөхдийг олбол сайн. Эрс эргэлт өөрчлөлт, содон үйл явдлууд, сэтгэл хөдлөлөөр дүүрэн байна.
Үхэр
Өнөөдөр таны ажил нэг бол үсрэлттэй, нэг бол алхам тутамдаа саад бэрхшээлээс болж зогсонги байдалтай байна. Байнгын давших хөдөлгөөнд найдах хэрэггүй. Ажил хэвийн горимоор явахад цаг хугацаа шаардлагатай. Уран бүтээл, сэтгүүлийн болон уран зохиолын үйл ажиллагаанаас мөнгө орж ирнэ.
Ихэр
Бараг мэдэхгүй ажиллагааныхаа хүрээнд ажиллахаас бүү эмээ. Энэ нь танд хувь хүнийхээ хувьд хөгжиж өсч дэвших суурь үндэс болно гэдгийг зөвлөе. Од эрхсийн нөлөөгөөр уран бүтээлийн асар их нөөц, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй байна.
Мэлхий
Энэ өдөр эргэлзэж байгаа зүйлээ битгий хийгээрэй. Өөртөө байгаа зүйлээ өргөжүүл. Өнөөдөр эрсдэлтэй байдалд орох хэрэггүй. Ажил дээр хөл үймээнтэй байх магадлалтай. Санхүүгийн байдал бага зэрэг дээрдэнэ.
Арслан
Өсөлт, хөгжил дагуулсан амжилттай өдөр. Өнөөдөр эхэлсэн зүйлс маш эрчтэй хөгжиж цаашдаа ч улам өсөн дэгжих болно. Зарим тохиолдож буй таагүй явдал таны ажилд огт хамаагүй болохоор та тайван байж болно. Өнөөдөр та хэдэн настай ч бай шинэ бүхний нээлт хийх чадвартай байна. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана.
Охин
Таны идэвх зүтгэл, ажил хэрэгч байдлыг тань удирдлага болон хамтран ажиллагсад тань үнэлж сайшаана. Чөлөөт цагаа уран бүтээлд зориул. Таны бусадтай харьцах чадвар өсөж, ажил хэрэгтээ идэвх, чармайлт гаргаснаар түншээ татаж, шинэ холбоотонтой болно.
Жинлүүр
Амьдралын эрч хүч дээд хэмжээнд байж ямар ч ажлыг амархан хийнэ. Хэрцгий авир гаргах, сул тал гаргах нь саад тотгор авчирна. Танихгүй хүмүүсийн харьцааг тодорхойлохыг бүү оролд. Энэ өдөр биеэ даан бодож төлөвлөөд дараа нь хийж чаддаг хүмүүст ээлтэй хандана.
Хилэнц
Сөрөг сэтгэл хөдлөлд хөтлөгдсөнөөр амьдралын баяр баясгаланг мэдрэхгүй. Танд тавьж буй анхаарал халамж, сайхан эд зүйлс ч таныг баярлуулахгүй. Эхэлсэн ажил бүхэн тань амжилтад хүрнэ.Биеийн хүчний ажил хий. Аливаа зүйлд хашир, нягт нямбай ханд.
Нум
Мэдрэхүй тань хурцдаж байнгын хэлбэлзэлд орно. Сайхан сэтгэлтэй байснаар бухимдалд л хүргэнэ. Хэт их ачаалал таныг ядраана. Хамаатан садан, ойр дотно найз нөхдийнхөө дунд анхаарал болгоомжтой байгаарай. Тэдэнд хардалт, өш хонзон, өөрийгөө үнэлсэн санаа бүү төрүүлээрэй. Удирдлага болон хамт олны харьцаа таагүй байна.
Матар
Өөрийнхөө талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс таны нэр төрийг үнэлнэ. Хосуудын хувьд хуурмаг байдал гаргаж болохгүй. Түр зуурын зөрчил нь харилцаагаа хөргөхөд хүргэж болзошгүй. Боловсрол, санхүү, хувийн амьдралд сэтгэл татам хуурамч ирээдүй харагдана.
Хумх
Таны өмнө бодож, төлөвлөж байснаас өөр гэнэтийн боломж гарч ирж мэднэ. Гэхдээ энэ нь түр зуурын санаа юм шүү. Санаа нэгтэй ивээн тэтгэгчтэй байвал амжилтад хүрэхэд амархан. Санхүүгээ сэтгэл хөдлөлдөө бүү захируул. Удирдах хүмүүс, хяналтын байгууллагын шалгалтанд өртөж магадгүй.
Загас
Өөрийнхөө чадварыг ажил дээрээ харуул. Таныг их амжилт хүлээж байна. Сонирхолтой ухаалаг сэдвээр ярилцах, чин сэтгэлээ нээх нь харьцааг тань улам дотно болгоно. Хэт их сэтгэлийн хөдлөлөөсөө болж огцом шийдвэр гаргах, идэвхтэй хөдлөлөөс зайлсхий. Хэт их идэвх бие махбодыг тань цуцаах магадлалтай.