|

П.Цэлмэг: Намайг танихгүй ч эх орноо гэсэн нэгдмэл сэтгэлээр үргэлж дэмжиж байсан Монголчууддаа баярлалаа

Филиппин улсын нийслэл Манила хотноо зохион байгуулагдсан “Miss Earth 2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч П.Цэлмэг оролцсон. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа, “”Miss Earth 2024″ тэмцээн маань амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Дэлхийн 80 гаруй орны оролцогчидтой өрсөлдөн, санал хураалтын хугацаанд шилдэг 10 орны нэгээр шалгарч Монгол улсынхаа нэрийг цуурайтуулж чадлаа. Энэ хугацаанд тусалж дэмжиж, эх орныхоо төлөө саналаа өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний ачаар эх орны маань нэр хэсэгхэн хугацаанд ч болов дэлхийн тайзан дээр дуудагдаж чадсан юм шүү” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *