Э.Минжинсорын биед халдсан гэх мэдээлэл худал бол хариуцлага хүлээлгэнэ гэв

Дуучин Э.Минжинсор үл таних этгээд биед нь халдсан тухай мэдээлэл оруулж, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй зургийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тайлбар өгөв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр “Биед нь үл таних этгээд халдсан гэх мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас дуучин Э.Минжинсороос тайлбар мэдүүлгийг авсан. Тэрбээр гомдол гаргахгүй гэсэн. Хэрэв иргэдийг айдаст автуулах, худал мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдээлэл үнэн, худлыг тогтооно” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *