Хөгжлийн банкны захирал Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өглөө

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Тэрээр “Би ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн энэ сарын 4-нд өгсөн. Намайг анх Ковидын хуулиар түр томилсон. Банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй” хэмээн жиргэсэн байна.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн шүүх хурал өчигдөр Улаанбаатар чуулгад эхэлсэн. Шүүх хурал эхэлсний дараа Н.Мандуул чөлөөлөгдөх өргөдлөө өглөө.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *