“Таван толгой түлш” ХХК үндэсний үйлдвэрлэгч нараас хоёр сая ширхэг шуудай худалдан авна
“Таван толгой түлш” ХХК нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор нийт 2.000.000 ширхэг сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх сав баглаа, боодол үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
- Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
- Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт
- Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх
- Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх
- Татварын өргүй талаар тодорхойлолт
- Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
- ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх
- Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт
- Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 он/ хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, түүний жагсаалт.
Нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд хамтран ажиллах саналаа Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цаг 00 минут–ний дотор ирүүлнэ.