Тусгаар тогтнолын ордны зоорийн давхарт хог шатаж байсныг унтраажээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 20:43 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:47 цагт очиход “Тусгаар тогтнолын ордон”-ы зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: ОБЕГ